系统之家提供 Windows 系统、Ghost 系统、驱动与常用软件的安全下载及安装教程。 后台管理
📢 欢迎访问系统之家!所有资源均经过安全检测。

Бидний тухай

发布时间:2026-08-18 | 浏览:1
📥 下载地址(文章开头)
装机神器,可安装一切系统,纯净版,英文版,繁体版 ,精简版,原版等等等
Худалдаа, хөгжлийн банк ХК нь Монгол улсын ууган банкны хувьд салбартаа анхдагч, бусдадаа үлгэрлэгч байхыг бид зорьдог. Цоо шинэ, анхдагч, олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, нийгмийн хариуцлага, гадаад харилцаа, хүний нөөцийн бодлого зэргээрээ 30 жилийн турш манлайлсаар ирсэн нь манай банкны бахархал юм. ХХБанк нь эргэлзээгүй Монгол улсын банк, санхүүгийн салбарт томоохон байр суурийг эзэлдэг ба зах зээлдээ шинийг санаачлагч, тэргүүлэгч байхыг эрмэлздэг. Монгол улсын Шилдэг байгууллагын банк: Монгол улсын 36,000 гаруй аж ахуйн нэгж байгууллагуудтай харилцан хамтран ажиллаж, олон улсын төвшний санхүүгийн шийдэл, төлбөр тооцооны үйлчилгээ, мэргэжлийн зөвлөгөө, тусламжийг хүргэсээр байна; 2019 онд дэлхийн нэр хүнд бүхий Global Banking and Finance Review сэтгүүлээс "Монгол Улсын Шилдэг Байгууллагын Банк"-аар шалгарлаа. 2017 эцсийн байдлаар ХХБанкны худалдааны санхүүжилтийн үйлчилгээний 57.0%-ийг дангаараа гүйцэтгэсэн байна; 2018 оны II улирлын байдлаар Монгол улсын нийт гадаад төлбөр, тооцооны 80.0%-ийг ХХБанк хийж гүйцэтгэсэн байна; COVID-19 цар тахлын бизнес, эдийн засаг дахь эрсдэлийг бууруулах зорилгоор харилцагч байгууллагуудын санхүүгийн тасалдалгүй байдлыг хангаж ажиллаж байгаа бөгөөд 2020 оны эхний хагас жилийн байдлаар Байгууллагын зээлийн багц банкны системд 25 хувийг эзэлж байна. Иргэдийн зах зээлд шинийг санаачлагч банк: 2020 оны 6-р сарын байдлаар нийт 97 салбар, тооцооны төв, 271 бэлэн мөнгөний АТМ, 9326 гаруй пос терминал болон 2293 чадвартай боловсон хүчнээрээ дамжуулан харилцагчдаа үйлчилж байна; 2020 оны 4 сард, ТиДиБи Онлайн карт захиалга үйлчилгээг шинэчлэн нэвтрүүлж, харилцагч салбарт ирэлгүй зайнаас картаа захиалан хүссэн хаягтаа картаа хүргүүлэн авах боломжийг онлайнаар үзүүлж эхэллээ. 2019 оны 10 сард, үндэсний төлбөрийн системийн тухай хууль болон Монголбанкны холбогдох журмуудыг үндэслэн “Клирингийн системийн оператор”-ын болон “Төлбөрийн картын процессор”-ын зөвшөөрлийг авснаар бусад арилжааны банкнууд болон ББСБ-ууд, финтек байгууллагуудыг төлбөрийн систем, техник программ хангамж, системийн аюулгүй байдал, найдвартай үйл ажиллагаа зэргээр хангаж, дундын үйлчилгээг үзүүлэх үйлчилгээг санал болгож байна; 2019 оны 7-р сараас эхлэн Зайнаас харилцагч бүртгэх, данс нээх шийдэл бүхий ДАН танилт нэвтрэлтийн системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна. 2019 оны 3-р сард, бөөний болон жижиглэн худалдаа эрхлэгч иргэд, аж ахуй нэгжүүдэд зориулсан Бизнесийн бичил зээлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүллээ. 2018 оны 12-р сард, хадгаламж барьцаалсан зээлийг онлайнаар 24 цаг 7-н өдрийн турш харилцагч Та бүхэндээ олгож эхэллээ. 2018 оны 11-р сард, Шоппи ХХК-тай хамтран Монголд анх удаа хүссэн бараагаа онлайн зээлээр худалдан авах боломжтой боллоо. 2018 оны 11-р сард, авто зогсоол худалдан авах зээлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж эхэллээ. 2018 оны 9-р сараас эхлэн ХУР төрийн мэдээлэл солилцооны системийг үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээ. 2018 оны 6-р сард, үндэсний контент маамуу брэндийг дэмжин хамтын ажиллагааны гэрээ үзэглэлээ. 2017 оны 10-р сард, зээлийн батлан даалтын сантай хамтран жижиг дунд бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгож эхэллээ. 2017 оны 9-р сард, Visa Paywave технологи бүхий олон улсын алтан кредит картыг анх удаа зах зээлд нэвтрүүллээ; 2017 оны 9-р сард, орлого, зарлага болон олон улсын мөнгөн гуйвуулга хийх боломж бүхий ATM-ийг зах зээлд нэвтрүүллээ; 2017 оны 8-р сард, худалдаа эрхлэгч, худалдан авагч хэн бүхэнд тохирох, төлбөрийн цоо шинэ, хялбар шийдэл бүхий дэвшилтэт TDB Pay үйлчилгээг шинээр нэвтрүүллээ; 2017 оны 8-р сард, банкны үйлчилгээг хөдөлгөөнт байдлаар харилцагчийн байгаа газарт үзүүлэх, мөн харилцагчийг бүртгэх банкны суурь бүртгэлийн программтай холбогдсон eReg бүртгэлийн аппликейшныг амжилттай нэвтрүүллээ; 2017 оны 8-р сард, TDB Online цахим үйлчилгээ, АТМ ашиглан харилцагч хаанаас ч, хэзээ ч мөнгөн гуйвуулга хийх, хүлээн авах боломжтой MoneyGram self-service үйлчилгээг нэвтрүүллээ. Олон улсад Монгол улсын нэр хүндийг өргөгч банк: SMBC банкны 45 сая ам.долларын худалдааны санхүүжилтийн зээлийн шугамыг дахин сэргээв. Тус зээлийн шугамыг аккредитив баталгаажуулах, санхүүжүүлэх, баталгаа гаргах зэрэг төрөл бүрийн худалдааны санхүүжилтийн зорилгоор ашиглаж харилцагчдын гадаад худалдааны үйл ажиллагааг дэмжин ажиллав. БНХАУ-ын орон нутгийн арилжааны банкнуудтай хийж буй идэвхтэй хамтын ажиллагааг үргэлжлүүлж харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж буй харилцагчдын тус улсаас хийж буй импортын худалдан авалтыг амжилттай санхүүжүүлэв. Испанийн Хаант Улсын Bankinter банктай хамтын ажиллагааг эхлүүлж еврогийн ностро данс нээн тус улс руу түргэн шуурхай гадаад шилжүүлэг хийх нөхцөлийг бүрдүүлэв. Харилцагчдын гадаад төлбөр тооцоог саадгүй, найдвартай гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Сингапур улсын DBS банканд Сингапур долларын данс нээж, үргэлжлүүлэн ам.доллар болон Хонг Конг долларын данс нээхээр ажиллаж байна. Мөн түүнчлэн иргэдэд гадаад мөнгөн гуйвуулгын үйлчилгээг олон сувгаар түргэн шуурхай хүргэх, хялбаршуулах зорилгоор тус банкны шинэ үйлчилгээ болох DBS Remit мөнгөн гуйвуулгын үйлчилгээг нэвтрүүлэх үндсэн орчныг амжилттай бүрдүүлээд байна. АНУ-ын банкнуудтай хийж буй хамтын ажиллагааг улам өргөжүүлж, харилцагчдад ам.долларын гадаад төлбөр тооцооны үйлчилгээг өртөг багатай, түргэн шуурхай, найдвартай үзүүлэх үүднээс АНУ-ын BNY Mellon банканд ам.долларын данс нээх ажлыг эхлүүлээд байна. ХБНГУ-ын Bayerische Landesbank-ны еврогийн ностро дансны хүү шимтгэлийн ерөнхий нөхцөлийг сайжруулан банкны харилцагчдад еврогийн төлбөр тооцооны үйлчилгээг илүү таатай нөхцөлөөр үзүүлэх боломжтой болов. ИБУИНВУ-ын Crown Agents Bank-ны хүсэлтээр ам.доллар болон төгрөгийн валют арилжаа хийх, ИБУИНВУ-аас Монгол улс руу хийх төлбөр тооцооны гарцыг нээх зорилгоор тус банкны төгрөгийн лоро дансыг амжилттай нээв. Asia Money сэтгүүл Худалдаа, хөгжлийн банкыг 2022 оны Монгол улсын “Шилдэг байгууллагын банк”, Байгаль орчин, нийгэм, засаглалын бодлого хэрэгжүүлэгч шилдэг банк”, “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч шилдэг банк” –аар тус тус шалгаруулав. Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран UFF форматын төлбөрийн даалгавраар гүйлгээ хийх боломжийг TDB Online үйлчилгээнд шинээр нэвтрүүлэв. Дэлхийд нэр хүнд бүхий Euromoney сэтгүүлийн дэргэдэх, Ази, Номхон далайн бүс дэх эдийн засаг, банк, санхүүгийн салбарын мэдээ, мэдээллийг хүргэдэг Asiamoney сэтгүүлээс ХХБ-г 2021 оны “Монгол Улсын Шилдэг Байгууллагын банк” шагналаар тодруулав. Олон улсад нэр хүнд бүхий Германы хамгийн том банк болох Deutsche Bank-нд худалдааны санхүүжилтийн шугамыг амжилттай нээлгэв. Тус санхүүжилтийн шугамын хүрээнд банкны харилцагчид нь таатай нөхцөлөөр худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүнийг ашиглах боломжтой боллоо. Их Британи, Энэтхэг улстай худалдаа эрхэлж буй үйлчлүүлэгчдэд илүү өрсөлдөхүйц нөхцөлтэй (хүү, хугацаа) худалдааны санхүүжилтийг олгох үүднээс UKEF болон Энэтхэгийн хөгжлийн ЭКСИМ банктай бизнесийн харилцааг амжилттай байгууллаа. Худалдааны санхүүжилтийн стратегийн дагуу Deutsche Zentral-Genossenschaftsbank (DZ Bank)-д зээлийн шугам батлуулж, харилцагчийн аккредитив болон баталгааг илүү сайн нөхцөлөөр нээж эхэллээ. Монгол болон Вьетнам улсын хоорондын худалдааг дэмжих зорилгоор Вьетнам улсын BIDV банканд Вьетнам контент бүхий аккредитивыг баталгаажуулах шугам шинээр батлуулав. Унгар улсын ЭКСИМ банктай хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн, хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллахаар болов. Япон улсын санхүүгийн байгууллага FINTERTECH-с Монгол улсын “Тогтвортой хөгжлийн 17 зорилт”-ыг дэмжих зориулалттай таатай нөхцөл бүхий 150 сая иенийн эх үүсвэрийг Япон улсын зах зээл дээрээс краудфандинг хэлбэрээр амжилттай татан төвлөрүүллээ. 2020 - 2012 он : 2020 оны 5-р сард, 2015 онд Худалдаа, хөгжлийн банк нь өөрийн эзэмшлийн Засгийн газрын дотоод үнэт цаасаар баталгаажсан, 5 жилийн хугацаатай, 500 сая ам.долларын бондыг өөрийн дотоодын эх үүсвэрээр хугацаанд нь амжилттай төлж, банкныхаа болоод Монгол Улсын нэр хүндийг олон улсын зах зээлд бататгалаа. 2019 оны 8 сард ХХБанк, БНХАУ-ын Хөдөө Аж Ахуйн банктай хоёр орны гадаад худалдааг дэмжих зорилгоор “Хоёр улсын хооронд юанийн арилжаа хийх” санамж бичигт гарын үсэг зурлаа. 2019 оны 9 сард БНХАУ-ын Анхуй мужийн Хуйшанг банктай хамтран ажиллаж, юанийн банк хоорондын зээлийн эх үүсвэрийг амжилттай татсан. ХХБ нь Япон улсын Краудкредит компанитай хамтран 2018 оны 11 дүгээр сараас эхлэн Япон улсын хөрөнгийн зах зээлээс краудфандинг хэлбэрээр төгрөгийн эх үүсвэр татаж эхэллээ. 2019 оны 6-р сар болон 9-р сард Япон улсын Chiba банк, Mizuho банкуудтай тус тус хамтран “Монгол-Японы бизнес түншлэлийн уулзалт”-ыг амжилттай зохион байгуулж, ХХБанкны харилцагч компаниудад Япон улстай хийх бизнесийг нэмэгдүүлэх боломжийг олгосон. 2019 оны 7-р сард банкны цахим хуудсаар дамжуулан Гадаад улсын иргэдээс данс нээх хүсэлт хүлээн авч, үйлчилгээ үзүүлэх англи хэл дээрх E-account үйлчилгээг нэврүүлэв. 2019 оны 8-р сард Япон улсын SMBC Bank-наас худалдааны санхүүжилтийг дэмжих зорилгоор ХХБанканд зээлийн шугамыг баталсан ба уг зээлийн шугамын хүрээнд TT refinance буюу шууд төлбөрийн нөхцөлтэй санхүүжилтийг хийх боломжтой боллоо. Энэхүү үйлчилгээг ашигласнаар ХХБанкны харилцагчид нь өртөг багатай санхүүжилт авч, экспортлогч талд төлбөрийг хурдан шуурхай гүйцэтгэх боломжтой болсон юм. 2019 оны 10-р сард Токио дахь төлөөлөгчийн газрын таван жилийн ойг амжилттай зохион байгуулж, Япон улсын эдийн засаг, үйлдвэр, худалдааны яам, Япон улс дахь Монгол улсын элчин сайдын яам, MUFG банк, SMBC банк, Mizuho банк зэрэг улс төрийн болон бизнесийн хүндтэй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн. Япон улсын Краудкредит компанитай хамтран 2018 оны 11 дүгээр сараас эхлэн Япон улсын хөрөнгийн зах зээлээс краудфандинг хэлбэрээр төгрөгийн эх үүсвэр татаж эхэллээ. International Investment Bank банкнаас ХХБ-ыг 2019 оны шилдэг худалдааны санхүүжилтын банкаар өргөмжилсөн (most active issuing bank in Mongolia in 2019). 2019 оны 12 сард ХХБАНК “Оросын экспортын зээл, хөрөнгө оруулалтын даатгалын агентлагтай “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа 2017 оны 2-р сард, 2014 онд гаргасан 700 сая юанийн буюу 115 сая ам.долларын 3-н жилийн хугацаатай бондыг өөрийн дотоодын эх үүсвэрээр хугацаанд нь амжилттай төлж, санхүүгийн чадавхи, найдвартай байдлаа бататгасан; 2014 онд гаргасан 700 сая юанийн буюу 115 сая ам.долларын 3-н жилийн хугацаатай бондыг өөрийн дотоодын эх үүсвэрээр 2017 оны 1- р сард, хугацаанд нь амжилттай төллөө; Олон улсын 150 гаруй банк санхүүгийн байгууллагуудтай корреспондент харилцаатай ажиллаж, 27 гадаадын томоохон банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран худалдааны санхүүжилтийн зээлийг олгож, Монгол улсын гадаад төлбөр тооцооны 78.0% дангаараа гүйцэтгэдэг. МУ-ын Засгийн газрын баталгаатай дунд хугацаат 500 сая ам.долларын бондоо дэлхийн санхүүгийн зах зээлд 2015 оны 5-р сарын 19-нд амжилттай арилжааллаа. 2014 оны 07-р сард олон улс дахь анхны төлөөлөгчийн газраа Япон улсын нийслэл Токио хотноо амжилттай нээлээ. Монгол улсаас анх удаа олон улсын санхүүгийн зах зээлд бонд гаргаж, 2007, 2010, 2012 онуудад амжилттай арилжаалан, 2014 оны 1 дүгээр сард Монгол улсаас анх удаа 700 сая оффшор юань буюу 115 сая ам.долларын бондыг мөн арилжааллаа; 2013 оны 9-р сард Олон улсын санхүүгийн зах зээл дээр анх удаа Монгол улсаас ХХБ-нд зориулан 82 сая ам.долларын “Хамтын санхүүжилтийн зээл”-ийн гэрээг үзэглэсэн; Монголын хэвлэл мэдээллийн салбарын хөгжилд цоо шинэ хуудсыг нээсэн “Bloomberg TV Mongolia” телевизийг “ХХБ”, Bloomberg телевизтэй хамтран 2012 оны 10-р сард цацаж эхэлсэн; 2012 оны 2-р сард дэлхийд тэргүүлэгч “Goldman Sachs” групп Монгол улсын ХХБ-ны 4,8 хувьтай тэнцэх хувьцааг худалдан авч, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан; Moody’s rating on TDB Урт хугацааны татан төвлөрүүлсэн хөрөнгө (гадаадын валют) Үнэт цаас гаргагч байгууллагын үнэлгээ Үнэт цаасны үнэлгээ Standard & Poor’s ratings on TDB B+/тогтвортой/B Хөгжиж буй Монголын дэвшил бүхнийг манлайлагч банк байна. Бид харилцагчдадаа хүсэл, тэмүүлэлдээ хүрэхэд нь зориулж, хүлээлтээс нь давсан санхүүгийн цогц үйлчилгээг дэвшилтэт технологиор хүргэнэ. 2019 оны эцсийн байдлаар банкны нийт актив 8,116 тэрбум төгрөгт хүрсэн ба өөрийн хөрөнгө 1,017 тэрбум төгрөгт хүрлээ. 2016 онд 56.1 тэрбум, 2017 онд 73.6 тэрбум, 2018 онд 44.4 тэрбум төгрөг, 2019 онд 68.9 тэрбум төгрөг байсан бол 2020 оны эцсийн байдлаар 20.9 тэрбум төгрөг байна. “Best Acquiring Business Growth of the Year (Mongolia)” MoneyGram байгууллагын 2008 оны Маркетингийн шилдэг хамтрагч байгууллагаар шалгарлаа Банк, санхүү, даатгалын салбарын шилдгээр манай банк шалгарч Гран при шагналыг хүртлээ Манай банк “Найдвартай татвар төлөгч”-өөр шалгарлаа Худалдаа, хөгжлийн банк “Best Spread Bank” шагналыг хүртлээ Commerzbank Худалдаа, хєгжлийн банкинд “Шилдэг чанар”-ын шагнал гардууллаа Монгол улсын "ТОП-5 БАНК" шалгаруулалтын "ШИЛДЭГ БАНК"-аар шалгарлаа. Монголын шилдэг худалдааны санхүүжилт үзүүлэгч банкаар шалгарлаа ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭЛЧ ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК Уул уурхайн шилдэг банкаар ХХБ тодорлоо Худалдаа, хөгжлийн банк "Шилдэг шимтгэл төлөгч"-өөр шалгарлаа JICA олон улсын байгууллагаас өргөмжлөл, шагнал
📥 下载地址(文章中间)
装机神器,可安装一切系统,纯净版,英文版,繁体版 ,精简版,原版等等等
2012 оны Монголын шилдэг банкаар Худалдаа, хөгжлийн банк сонгогдлоо “Монгол улсын Худалдааны санхүүжилтийн шилдэг банк”-аар дахин шалгарлаа “НИЙГМИЙН ХАРИУЦЛАГААР ТЭРГҮҮЛЭГЧ” компаниар шалгарлаа Дэлхийн дайдад өрсөлдөж, “Best corporate bank Mongolia 2012” шагналыг хүртлээ “Euromoney” сэтгүүлээс “Монгол Улсын Шилдэг Банк”-аар Худалдаа, хөгжлийн банкийг шалгарууллаа Монгол улсын худалдааны санхүүжилтийн шилдэг банкаар 3 жил дараалан тэргүүллээ “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АРИЛЖААНЫ БАНК”-ААР ШАЛГАРЛАА “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АРИЛЖААНЫ БАНК”-ААР ДАХИН ШАЛГАРЛАА "ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК" ДЭЛХИЙН ШИЛДГЭЭР ТОДОРЛОО “Global Finance” сэтгүүл Монгол улсын Шилдэг худалдааны санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч банк Азийн хөгжлийн банк "Монгол дахь тэргүүлэх хамтрагч банк" МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АРИЛЖААНЫ БАНКААР 4 - Н ЖИЛ ДАРААЛАН ШАЛГАРЛАА МОНГОЛ УЛСЫН ХУДАЛДААНЫ САНХҮҮЖИЛТИЙН ШИЛДЭГ БАНКААР 5 ДАХЬ ЖИЛДЭЭ ДАРААЛАН ШАЛГАРЛАА “ДЭЛХИЙН ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ КОМПАНИ” ШАГНАЛЫГ ГАРДЛАА “Монгол улсын Шилдэг Банк” шагналыг гардлаа “АЗИЙН ШИЛДЭГ КОРПОРАЦИЙН БОНД” ШАГНАЛЫГ ГАРДЛАА МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АРИЛЖААНЫ БАНКААР 5 ДАХЬ ЖИЛДЭЭ ШАЛГАРЛАА Азийн хөгжлийн банкны Худалдааны санхүүжилтийг дэмжих хөтөлбөрийн “Шилдэг банк”-аар тодорлоо Худалдаа, хөгжлийн банк “Монгол Улсын Шилдэг Банк”-аар тодорлоо "Бүтээгдэхүүний Шилдэг Инноваци" Алтан кредит карт Монгол улсын "Шилдэг Байгууллагын болон Хөрөнгө Оруулалтын Банк" Монгол улсын "Шилдэг Хувийн Банк" 2018 оны “Монгол улсын шилдэг арилжааны банк “Тогтвортой Санхүүжилтийн Стандарт”-ыг хэрэгжүүлэгч шилдэг банк Монгол улсын "Шилдэг Саб-Кастодиан" Банк Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой тохиож буй энэ онд бид олон улсын нэр хүнд бүхий шагналыг хүртсээр байна. Бид Global Finance сэтгүүлээс Монгол Улсын ШИЛДЭГ САБ-КАСТОДИАН БАНК шагналыг 2 дахь удаагаа дараалан хүртлээ. Энэхүү шагналыг олгохдоо олон улсын үнэлгээний зарчмын дагуу үнэт цаасны зах зээлд тухайн банкны кастодиан үйлчилгээнд гаргасан амжилтууд, үйлчилгээний чанар, эрсдэлийн удирдлагын зөв менежмент болон харилцагчдын сэтгэл хангамжийн түвшинг тус тус үнэлэн шалгаруулдаг олон улсын нэр хүнд бүхий шагнал юм. Монгол улсын "Шилдэг Байгууллагын болон Хөрөнгө Оруулалтын Банк" Ази, Номхон далайн бүс дэх эдийн засаг, банк санхүүгийн салбарын шилдгүүдийг тодруулдаг Asia Money сэтгүүл Худалдаа, хөгжлийн банкийг 2019 оны “Монгол Улсын Шилдэг Байгууллагын болон Хөрөнгө Оруулалтын Банк” мөн “Монгол Улсын Шилдэг Хувийн Банк”-аар тус тус 5 дахь жилдээ дараалан шалгарууллаа. Өнгөрсөн хагас жарны хугацаанд бидэнд итгэл хүлээлгэн, үргэлж дэмжин ажилласан Бизнесийн түншүүд, харилцагч байгууллагууд, ХҮНДЭТ харилцагчид Та бүхэндээ халуун талархал илэрхийлье. Монгол улсын "Шилдэг Хувийн Банк" Ази, Номхон далайн бүс дэх эдийн засаг, банк санхүүгийн салбарын шилдгүүдийг тодруулдаг Asia Money сэтгүүл Худалдаа, хөгжлийн банкийг 2019 оны “Монгол Улсын Шилдэг Байгууллагын болон Хөрөнгө Оруулалтын Банк” мөн “Монгол Улсын Шилдэг Хувийн Банк”-аар тус тус 5 дахь жилдээ дараалан шалгарууллаа. Өнгөрсөн хагас жарны хугацаанд бидэнд итгэл хүлээлгэн, үргэлж дэмжин ажилласан Бизнесийн түншүүд, харилцагч байгууллагууд, ХҮНДЭТ харилцагчид Та бүхэндээ халуун талархал илэрхийлье. ХХБанкны нийт хувьцааны 60.80 хувийг Globull Investment & Development PTE.Ltd (Globull), 29.69 хувийг TDB Capital LLC (TDBC), 9.51 хувийг олон нийт эзэмшдэг. Р.Коппа(Chairman) ТУЗ-ийн дарга Ноён Рандолф С.Коппа нь ХХБ-ны ТУЗ-ийн даргаар 2022 оны 4 дүгээр сараас эхлэн ажиллаж байна. Тэрээр Монгол Улсад 2004 онд ING Банкны ХХБ-тай байгуулсан менежмент болон техникийн туслалцааны гэрээний хүрээнд ажиллаж эхэлсэн ба түүнээс хойш ХХБ-д ажиллаж байх хугацаандаа Гүйцэтгэх захирал, Ерөнхийлөгч, ТУЗ-ийн гишүүн, ТУЗ-ийн Гүйцэтгэх дэд даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан төдийгүй банк санхүүгийн салбарт компанийн засаглал, хөрөнгө оруулалт, гадаад харилцаа, бонд гаргах чиглэлээр мэргэшсэн, мэргэжлээрээ 12 өөр улсад 50 гаран жил ажилласан туршлагатай банкир юм. Түүнчлэн, тэрээр ХХБ-ны ТУЗ-ийн дэргэдэх Эрсдэлийн хорооны гишүүн, Монголын Бизнесийн зөвлөл (BCM)-ийн ТУЗ-ийн гишүүн, Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой санхүүжилт хариуцсан ажлын хэсгийн дэд дарга болон Монгол Улс дахь Америкийн худалдааны тэнхим (AmCham)-ийн ТУЗ-ийн гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байна. Ноён Рандолф С.Коппа нь АНУ-ийн иргэн бөгөөд Висконсиний Их Сургуулийг Гадаад харилцааны чиглэлээр төгссөн. Түүний МУ-ийн банк, санхүүгийн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одонгоор шагнасан. Ноён Д.Эрдэнэбилэг нь ХХБ-ны ТУЗ-ийн гишүүн бөгөөд банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч юм. Тэрээр 2006 оноос 2022 он хүртэл хугацаанд ХХБ-ны ТУЗ-ийн даргаар ажиллаж, банкийг Монгол улс төдийгүй олон улсад нэр хүнд бүхий байгууллагын байр сууриа өргөжүүлэн тэлэхэд хувь нэмрээ оруулж, банк санхүүгийн салбарт 25 жил гаран ажиллаж байгаа банкир юм. Тэрээр Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд хуулийн бакалавр, Санхүү, Эдийн Засгийн Их Сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг тус тус хамгаалсан. Хатагтай Ж.Болормаа нь ХХБ-ны ТУЗ-ийн хараат бус гишүүн бөгөөд ТУЗ-ийн дэргэдэх Цалин, урамшууллын болон нэр дэвшүүлэх хорооны дарга, Аудитын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Тэрээр БНСУ-ын Хандоны Их Сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан ба карьерийнхаа 30 орчим жилийг Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж зэрэг банк санхүүгийн салбарт ажиллаж байгаа бөгөөд компанийн засаглал болон санхүүгийн салбарын талаар олон жилийн туршлагатай гишүүн юм. Эдийн засагч, санхүүч, эрх зүйч мэргэжилтэй, Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан нь ХХБ-ны ТУЗ-ийн хараат бус гишүүн бөгөөд ТУЗ-ийн дэргэдэх Аудитын хорооны дарга, Эрсдэлийн Удирдлагын Хорооны гишүүн юм. Үнэт цаасны зах зээл, банк санхүү, бизнесийн байгууллагуудад ТУЗ-ийн дарга, зөвлөх, гүйцэтгэх захирал зэрэг албан тушаал хашиж байсан туршлагатай. СЗХ-нд Үнэт цаасны бодлогын зөвлөлийн гишүүн, МҮХАҮТ-д эдийн засгийн бодлогын зөвлөлийн гишүүн зэрэг сонгуульт ажлуудыг хийж байна. Тэрээр банк санхүүгийн салбарт шилдэг боловсон хүчин бэлтгэж ирсэн түүхтэй, Монгол Улсын нэр хүнд бүхий их сургууль болох СЭЗИС-д салбарт багш, тэнхимийн эрхлэгч, дэд профессороор олон жил ажиллаж буй Санхүүгийн зах зээл, Макро эдийн засаг, Төсөв, Мөнгөний бодлогын чиглэлээр голлон судалгааны шинжилгээний ажил хийдэг багш, судлаач юм. Ноён Д.Хүрэлбаатар нь ХХБ-ны ТУЗ-ийн ердийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Тэрээр 1981 оноос 1991 оны хооронд Монголбанкны Хяналт, шалгалтын газрын улсын байцаагч, Гадаад төлбөр тооцооны газрын нягтлан бодогч албан тушаалд ажиллаж байсан бөгөөд 1991 оноос 2020 оныг хүртэлх хугацаанд ХХБ, Монгол Шуудан банкны Касс, үнэт зүйлсийн хэлтэс, Салбарын удирдлагын газар, Харилцагчийн үйлчилгээний газрын захирал болон Үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирлын орлогч зэрэг албан тушаалд тус тус ажиллаж банк, санхүүгийн салбарт нийт 40 гаран жил ажилласан туршлагатай. Д.Хүрэлбаатар нь Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль болон ОХУ-ын Эрхүүгийн Эдийн засгийн их сургуулиудад бакалаврын зэрэг хамгаалсан. Д.Янжмаа нь ХХБ-ны ТУЗ-ийн гишүүн, Цалин урамшууллын болон нэр дэвшүүлэх хорооны гишүүнээр сонгогдон, түүнчлэн ТУЗ-ийн санхүүгийн зөвлөхөөр томилогдон ажиллаж байна. Тэрээр ажлын гараагаа Монголбанкнаас эхэлж, Монголбанкны Гадаад төлбөр тооцооны газарт ахлах ажилтнаар ажиллаж, санхүүгийн тайлан бэлтгэх, төсөв тайланг төлөвлөх, хяналт тавих чиг үүргийг гүйцэтгэж байсан. Мөн 1990 оноос 2019 оны хооронд ХХБ-ны Дотоод төлбөр тооцооны нэгж, Санхүүгийн удирдлага, хяналтын хэлтэс, газрын захирлын албан тушаалд тус тус ажиллаж байсан. Д.Янжмаа нь Монгол Улсын Их Сургуульд эдийн засгийн бакалаврын зэрэг хамгаалсан бөгөөд санхүү, банкны салбарын нягтлан бодох бүртгэл IAS, IFRS, төсөв, санхүүгийн хяналтын чиглэлээр мэргэшиж, банк, санхүүгийн салбарт 44 жил ажилласан туршлагатай. Хатагтай А.Энхмэнд нь ХХБ-ны ТУЗ-ийн ердийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Тэрээр 2002 оноос эхлэн банк, санхүүгийн системд ажиллаж, Санхүү эрхэлсэн дэд захирал, дэд захирал, Гүйцэтгэх захирал зэрэг албан тушаалуудыг тус тус хашиж байсан ба 2020 оноос эхлэн ХХБ-ны Үйл ажиллагаа хариуцсан Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчоор ажиллаж байна. Тэрээр Шинжлэх Ухаан технологийн их сургуульд бакалавр, магистр, Санхүү эдийн засгийн их сургуульд эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалаврын зэрэг тус тус хамгаалсан бөгөөд санхүү банкны салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай. Хатагтай Д.Отгонбилэг нь ХХБ-ны ТУЗ-ийн гишүүн, ТУЗ-ийн дэргэдэх Аудитын хорооны гишүүнээр ажиллаж байна. Тэрээр 1997-1999 онд Сэргээн босголтын банканд эдийн засагч, 1999-2001 онд Хадгаламж банканд нягтлан бодогч, хянан шалгагч, 2001-2005 онд Интербанканд ахлах ажилтан, 2005-2007 онд Улаанбаатар хотын банканд ахлах ажилтан, газрын захирал, 2007-2021 онд Худалдаа, хөгжлийн банканд газрын захирал, гүйцэтгэх захирлын орлогчоор тус тус ажиллаж байсан ба 2021 оноос одоог хүртэл МИК ОССК ХХК-д дэд захирлаар ажиллаж байна. Д.Отгонбилэг нь Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд үйлдвэрлэлийн эдийн засаг, удирдлагын бакалавр болон бизнесийн удирдлагын магистрын зэрэг тус тус хамгаалсан бөгөөд банк санхүүгийн салбарт 26 гаруй жил ажилласан туршлагатай. Түүнчлэн Хатагтай Д.Отгонбилэг нь тогтвортой санхүүжилт, БОНЗ-ын бодлого, эрсдэлийн чиглэлээр арвин туршлагатай ба ТУЗ-өөс тогтвортой хөгжлийн чиглэлээр оновчтой шийдвэр гаргах, банкны цаашдын төлөвлөгөөнд санал зөвлөмж хүргүүлэх, банкны холбогдох нэгжүүдтэй хамтран ажиллах зэргээр тогтвортой хөгжлийн үйл ажиллагааг чухалчлан авч үздэг билээ. Тэрээр 2012 онд Нидерландын хөгжлийн банк (FMO)-тай хамтран байгаль орчин, нийгмийн хариуцлагын бодлого, зээлдэгчийн байгаль орчин, нийгмийн эрсдэлийн түвшнийг үнэлэх үнэлгээний сүүлийн үеийн арга аргачлал, эрсдэл ба хяналтын тогтолцооноос бүрдсэн “Байгаль орчин, нийгмийн хариуцлагын эрсдэлийн менежментийн систем” (БОНХМС) Монгол Улсад анхлан нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэн ажилласан, 2012 оноос Монгол Улсын Тогтвортой Санхүүгийн (ТоС) Холбоог байгуулах ажилд идэвхтэй оролцож, тус холбооны Удирдах Зөвлөлийн Даргаар ажиллаж байсан туршлагатай, мөн 2020 онд Худалдаа, хөгжлийн банк нь Уур Амьсгалын Ногоон Сангийн Монгол Улс дахь итгэмжлэгдсэн байгууллага болсон ба тус ажлыг удирдан гүйцэтгэж байсан зэрэг Худалдаа, хөгжлийн банканд тогтвортой санхүүжилт, БОНЗ-ын бодлого, эрсдэлийн үйл ажиллагааг нэвтрүүлэн, өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, том хувь нэмэр оруулсан билээ. Хатагтай Н.Нямсүрэн нь банк, санхүүгийн салбарт 30 гаран ажилласан үүнийхээ 15 орчим жилийг удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай бөгөөд ХХБ-ны Зээлийн газарт нягтлан бодогчоор ажлын гараагаа эхлүүлж Ахлан нягтлан бодогч, Байгууллагын банкны газарт Данс хариуцсан ажилтнаас Газрын захирал болон дэвшин ажиллаж байсан. ОХУ-ын Эрхүү хотын УАААДС-ыг Инженер эдийн засагч мэргэжлээр төгсөж, СЭЗДС болон БНСУ-ын Хандоны их сургуулийн хамтарсан хөтөлбөрөөр магистрын зэргийг Бизнессийн удирдлагын чиглэлээр хамгаалсан тэрээр 2021 оны 7 сарын 20-ны өдрөөс эхлэн тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байна. Ноён Ч.Лхагвасүрэн Нягтлан бодогч мэргэжилтэй, Санхүү эдийн засгийн их сургуулийг Санхүү менежментийн мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. ХХБ-нд 2005 онд анх Дотоод аудитын газарт Хяналт шалгалтын байцаагчаар томилогдон, өөрийн карьер, туршлагыг хяналт шалгалт, аудиторын чиглэлээр хөгжүүлж 2017 онд Улаанбаатар хотын банкны Дотоод аудитын газрын захирал, 2020 онд ХХБ-ны Ерөнхий аудитын хэлтсийн захирал, 2022 оны 6 сараас ХХБ-ны Дотоод аудитын газрын захирлаар томилогдон ажиллаж буй олон жилийн туршлага, мэдлэгтэй аудитор юм. Ноён Д.Эрдэнэбилэг нь ХХБ-ны ТУЗ-ийн гишүүн бөгөөд банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч юм. Тэрээр 2006 оноос 2022 он хүртэл хугацаанд ХХБ-ны ТУЗ-ийн даргаар ажиллаж, банкийг Монгол улс төдийгүй олон улсад нэр хүнд бүхий байгууллагын байр сууриа өргөжүүлэн тэлэхэд хувь нэмрээ оруулж, банк санхүүгийн салбарт 25 жил гаран ажиллаж байгаа банкир юм. Тэрээр Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд хуулийн бакалавр, Санхүү, Эдийн Засгийн Их Сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг тус тус хамгаалсан. Хатагтай Ж.Болормаа нь ХХБ-ны ТУЗ-ийн хараат бус гишүүн бөгөөд ТУЗ-ийн дэргэдэх Цалин, урамшууллын болон нэр дэвшүүлэх хорооны дарга, Аудитын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Тэрээр БНСУ-ын Хандоны Их Сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан ба карьерийнхаа 30 орчим жилийг Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж зэрэг банк санхүүгийн салбарт ажиллаж байгаа бөгөөд компанийн засаглал болон санхүүгийн салбарын талаар олон жилийн туршлагатай гишүүн юм. Эдийн засагч, санхүүч, эрх зүйч мэргэжилтэй, Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан нь ХХБ-ны ТУЗ-ийн хараат бус гишүүн бөгөөд ТУЗ-ийн дэргэдэх Аудитын хорооны дарга, Эрсдэлийн Удирдлагын Хорооны гишүүн юм. Үнэт цаасны зах зээл, банк санхүү, бизнесийн байгууллагуудад ТУЗ-ийн дарга, зөвлөх, гүйцэтгэх захирал зэрэг албан тушаал хашиж байсан туршлагатай. СЗХ-нд Үнэт цаасны бодлогын зөвлөлийн гишүүн, МҮХАҮТ-д эдийн засгийн бодлогын зөвлөлийн гишүүн зэрэг сонгуульт ажлуудыг хийж байна. Тэрээр банк санхүүгийн салбарт шилдэг боловсон хүчин бэлтгэж ирсэн түүхтэй, Монгол Улсын нэр хүнд бүхий их сургууль болох СЭЗИС-д салбарт багш, тэнхимийн эрхлэгч, дэд профессороор олон жил ажиллаж буй Санхүүгийн зах зээл, Макро эдийн засаг, Төсөв, Мөнгөний бодлогын чиглэлээр голлон судалгааны шинжилгээний ажил хийдэг багш, судлаач юм. Хатагтай З.Нарантуяа нь ХХБ-ны ТУЗ-ийн хараат бус гишүүн бөгөөд ТУЗ-ийн дэргэдэх Эрсдэлийн хорооны дарга, Цалин, урамшууллын болон нэр дэвшүүлэх хорооны гишүүн юм. Тэрээр нь ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийг хуульч, эрхзүйч мэргэжлээр бакалавр, магистр, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Санхүүч-эдийн засагч мэргэжлээр бакалавр, АНУ-ын Нью Иорк хотод Колумбын их сургуулийн Олон улсын сургуульд Төрийн удирдлагын магистрын зэргийг хамгаалсан хууль, эрх зүй болон банк санхүүгийн салбарт 30 гаран жил ажиллаж байгаа арвин их туршлагатай юм. Хатагтай З.Нарантуяа нь Монголбанк, Монгол шуудан банк, Хадгаламж банкуудад удирдах албан тушаалтан, мөн УИХ-ын даргын Ажлын албанд зөвлөхөөр, Худалдаа, аж үйлдвэрийн танхимд арбитрчаар, СЗХ-ны даргаар, 2016-2020 онд Улсын Их Хурлын гишүүн, 2011 онд “Парита энд Партнерс” хууль, хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөх компанийн үүсгэн байгуулж Ерөнхий захирлаар тус тус ажиллаж байсан бөгөөд одоогоор Өмгөөллийн Парита ХХН удирдах партнераар ажиллаж байна. Ноён Д.Хүрэлбаатар нь ХХБ-ны ТУЗ-ийн ердийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Тэрээр 1981 оноос 1991 оны хооронд Монголбанкны Хяналт, шалгалтын газрын улсын байцаагч, Гадаад төлбөр тооцооны газрын нягтлан бодогч албан тушаалд ажиллаж байсан бөгөөд 1991 оноос 2020 оныг хүртэлх хугацаанд ХХБ, Монгол Шуудан банкны Касс, үнэт зүйлсийн хэлтэс, Салбарын удирдлагын газар, Харилцагчийн үйлчилгээний газрын захирал болон Үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирлын орлогч зэрэг албан тушаалд тус тус ажиллаж банк, санхүүгийн салбарт нийт 40 гаран жил ажилласан туршлагатай. Д.Хүрэлбаатар нь Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль болон ОХУ-ын Эрхүүгийн Эдийн засгийн их сургуулиудад бакалаврын зэрэг хамгаалсан. Д.Янжмаа нь ХХБ-ны ТУЗ-ийн гишүүн, Цалин урамшууллын болон нэр дэвшүүлэх хорооны гишүүнээр сонгогдон, түүнчлэн ТУЗ-ийн санхүүгийн зөвлөхөөр томилогдон ажиллаж байна. Тэрээр ажлын гараагаа Монголбанкнаас эхэлж, Монголбанкны Гадаад төлбөр тооцооны газарт ахлах ажилтнаар ажиллаж, санхүүгийн тайлан бэлтгэх, төсөв тайланг төлөвлөх, хяналт тавих чиг үүргийг гүйцэтгэж байсан. Мөн 1990 оноос 2019 оны хооронд ХХБ-ны Дотоод төлбөр тооцооны нэгж, Санхүүгийн удирдлага, хяналтын хэлтэс, газрын захирлын албан тушаалд тус тус ажиллаж байсан. Д.Янжмаа нь Монгол Улсын Их Сургуульд эдийн засгийн бакалаврын зэрэг хамгаалсан бөгөөд санхүү, банкны салбарын нягтлан бодох бүртгэл IAS, IFRS, төсөв, санхүүгийн хяналтын чиглэлээр мэргэшиж, банк, санхүүгийн салбарт 44 жил ажилласан туршлагатай. Хатагтай А.Энхмэнд нь ХХБ-ны ТУЗ-ийн ердийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Тэрээр 2002 оноос эхлэн банк, санхүүгийн системд ажиллаж, Санхүү эрхэлсэн дэд захирал, дэд захирал, Гүйцэтгэх захирал зэрэг албан тушаалуудыг тус тус хашиж байсан ба 2020 оноос эхлэн ХХБ-ны Үйл ажиллагаа хариуцсан Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчоор ажиллаж байна. Тэрээр Шинжлэх Ухаан технологийн их сургуульд бакалавр, магистр, Санхүү эдийн засгийн их сургуульд эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалаврын зэрэг тус тус хамгаалсан бөгөөд санхүү банкны салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай. Хатагтай Д.Отгонбилэг нь ХХБ-ны ТУЗ-ийн гишүүн, ТУЗ-ийн дэргэдэх Аудитын хорооны гишүүнээр ажиллаж байна. Тэрээр 1997-1999 онд Сэргээн босголтын банканд эдийн засагч, 1999-2001 онд Хадгаламж банканд нягтлан бодогч, хянан шалгагч, 2001-2005 онд Интербанканд ахлах ажилтан, 2005-2007 онд Улаанбаатар хотын банканд ахлах ажилтан, газрын захирал, 2007-2021 онд Худалдаа, хөгжлийн банканд газрын захирал, гүйцэтгэх захирлын орлогчоор тус тус ажиллаж байсан ба 2021 оноос одоог хүртэл МИК ОССК ХХК-д дэд захирлаар ажиллаж байна. Д.Отгонбилэг нь Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд үйлдвэрлэлийн эдийн засаг, удирдлагын бакалавр болон бизнесийн удирдлагын магистрын зэрэг тус тус хамгаалсан бөгөөд банк санхүүгийн салбарт 26 гаруй жил ажилласан туршлагатай. Түүнчлэн Хатагтай Д.Отгонбилэг нь тогтвортой санхүүжилт, БОНЗ-ын бодлого, эрсдэлийн чиглэлээр арвин туршлагатай ба ТУЗ-өөс тогтвортой хөгжлийн чиглэлээр оновчтой шийдвэр гаргах, банкны цаашдын төлөвлөгөөнд санал зөвлөмж хүргүүлэх, банкны холбогдох нэгжүүдтэй хамтран ажиллах зэргээр тогтвортой хөгжлийн үйл ажиллагааг чухалчлан авч үздэг билээ. Тэрээр 2012 онд Нидерландын хөгжлийн банк (FMO)-тай хамтран байгаль орчин, нийгмийн хариуцлагын бодлого, зээлдэгчийн байгаль орчин, нийгмийн эрсдэлийн түвшнийг үнэлэх үнэлгээний сүүлийн үеийн арга аргачлал, эрсдэл ба хяналтын тогтолцооноос бүрдсэн “Байгаль орчин, нийгмийн хариуцлагын эрсдэлийн менежментийн систем” (БОНХМС) Монгол Улсад анхлан нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэн ажилласан, 2012 оноос Монгол Улсын Тогтвортой Санхүүгийн (ТоС) Холбоог байгуулах ажилд идэвхтэй оролцож, тус холбооны Удирдах Зөвлөлийн Даргаар ажиллаж байсан туршлагатай, мөн 2020 онд Худалдаа, хөгжлийн банк нь Уур Амьсгалын Ногоон Сангийн Монгол Улс дахь итгэмжлэгдсэн байгууллага болсон ба тус ажлыг удирдан гүйцэтгэж байсан зэрэг Худалдаа, хөгжлийн банканд тогтвортой санхүүжилт, БОНЗ-ын бодлого, эрсдэлийн үйл ажиллагааг нэвтрүүлэн, өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, том хувь нэмэр оруулсан билээ. Хатагтай Н.Нямсүрэн нь ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Хатагтай Н.Нямсүрэн нь банк, санхүүгийн салбарт 30 гаран ажилласан үүнийхээ 15 орчим жилийг удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай бөгөөд ХХБ-ны Зээлийн газарт нягтлан бодогчоор ажлын гараагаа эхлүүлж Ахлан нягтлан бодогч, Байгууллагын банкны газарт Данс хариуцсан ажилтнаас Газрын захирал болон дэвшин ажиллаж байсан. ОХУ-ын Эрхүү хотын УАААДС-ыг Инженер эдийн засагч мэргэжлээр төгсөж, СЭЗДС болон БНСУ-ын Хандоны их сургуулийн хамтарсан хөтөлбөрөөр магистрын зэргийг Бизнессийн удирдлагын чиглэлээр хамгаалсан тэрээр 2021 оны 7 сарын 20-ны өдрөөс эхлэн тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байна. Ноён Ч.Лхагвасүрэн Нягтлан бодогч мэргэжилтэй, Санхүү эдийн засгийн их сургуулийг Санхүү менежментийн мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. ХХБ-нд 2005 онд анх Дотоод аудитын газарт Хяналт шалгалтын байцаагчаар томилогдон, өөрийн карьер, туршлагыг хяналт шалгалт, аудиторын чиглэлээр хөгжүүлж 2017 онд Улаанбаатар хотын банкны Дотоод аудитын газрын захирал, 2020 онд ХХБ-ны Ерөнхий аудитын хэлтсийн захирал, 2022 оны 6 сараас ХХБ-ны Дотоод аудитын газрын захирлаар томилогдон ажиллаж буй олон жилийн туршлага, мэдлэгтэй аудитор юм. Гүйцэтгэх захирал Гүйцэтгэх захирал: Онон овогтой Орхон 2016 оноос одоог хүртэл ХХБ-ны Гүйцэтгэх захирал 2007 – 2016 он ХХБ-ны Гүйцэтгэх захирлын орлогч, Тэргүүн орлогч, 2003 он - Уэльсийн их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр 1997 он - МУИС-ын Эдийн засгийн сургуулийг Банкны эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд тэрээр банк санхүүгийн салбарт 26 дахь жилдээ ажиллаж байгаа банкир юм. Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч: Авгаан овогтой Энхмэнд 2005 – 2020 онуудад УБХБ-ны Гүйцэтгэх захирал, 2020 оны 6-р сараас ХХБ-ны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчоор ажиллаж байна. Тэрээр 1994 онд ШУТИС-ийг Инженер технологи мэргэжлээр, 1996 онд ШУТИС-ийг инженер технологич мэргэжлээр магистр, 2001 онд СЭЗДС-ийг Эдийн засагч, нягтлан бодогчоор тус тус төгсөн. Банк санхүүгийн салбарт 21 дэх жилдээ ажиллаж байгаа банкир юм. Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч: Ориг овогтой Банзрагч 2001 оноос эхлэн ХХБ-нд Маркетингийн менежер, актив хариуцсан менежерээр, 2004 оноос УХБХ-нд газрын захирал, дэд захирал, Тэргүүн дэд захирлаар, 2020 оны 6 сараас эхлэн ХХБ-ны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчоор ажиллаж байна. 2001 онд МУИС-ын Эдийн засгийн сургуулийг Банкны эдийн засагч мэргэжлээр төгссөн. Банк санхүүгийн салбарт 21 дэх жилдээ ажиллаж байгаа банкир юм. Гүйцэтгэх захирлын орлогч: Чулуунбаатар овогтой Солонго 2005 -2020 онд УБХБ-ны Дэд захирал, 2020 оны 6-р сараас ХХБ-ны Гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байна. 1999 онд Удирдлагын хөгжлийн институтийг Бизнесийн удирдлага менежментээр, 2010 онд СЭЗДС-ийг Эдийн засагч, нягтлан бодогчоор тус тус төгссөн. Банк санхүүгийн салбарт 19 дэх жилдээ ажиллаж байгаа банкир юм. Гүйцэтгэх захирлын орлогч: Цогням овогтой Ганбаяр 1999 онд МУИС-ын Эдийн засгийн сургуулийг эдийн засаг, статистик мэргэжлээр, 2002 онд Отгонтэнгэр их сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. 2000 оноос ХХБ-нд хянагч нягтлан бодогч, хуульч, ахлах хуульч, газрын захирал, 2021 оны 2 дугаар сараас эхлэн ХХБ-ны Гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байна. Банк санхүүгийн салбарт 22 дахь жилдээ ажиллаж байгаа банкир юм. Гүйцэтгэх захирлын орлогч: Пүрэвдорж овогтой Мөнхнаст 2004 оноос УБХБ-нд нягтлан бодогч, мэргэжилтэн 2007 оноос эхлэн ХХБ-нд банкны ажилтан, ахлах ажилтан, газрын захирлаар, 2022 оны 4 дүгээр сараас эхлэн Гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байна. 2004 онд МУИС-ын Эдийн засгийн сургуулийг нягтлан бодох бүртгэл мэргэжлээр төгссөн. Австрали улсад мэргэжил дээшлүүлэн суралцсан. Банк санхүүгийн салбарт 18 дахь жилдээ ажиллаж байгаа банкир юм. Гүйцэтгэх захирлын орлогч: Лхагважав овогтой Гантөмөр 2004 оноос эхлэн ХХБ-нд дилер, ахлах дилер, газрын захирал, 2021 оны 7 сараас эхлэн Гүйцэтгэх захирлын орлогчоор томилогдон ажиллаж байна. 2004 онд СЭЗДС-ийг нягтлан бодох бүртгэл мэргэжлээр, 2021 онд Австрали улсын Macquarie University-д магистрын зэрэг хамгаалсан. Банк санхүүгийн салбарт 18 дахь жилдээ ажиллаж байгаа банкир юм. Гүйцэтгэх захирлын орлогч: Ганболд овогтой Ганцэцэг 2002 оноос Зоос банк, Монгол шуудан банканд эдийн засагч, бүсийн менежер, 2013 оноос УБХБ-нд салбарын захирал, газрын захирал, Дэд захирал, 2020 оны 6 сараас эхлэн ХХБ-ны Байгууллагын банкны газрын орлогч захирал, газрын захирлаар, 2022 оны 8 сараас эхлэн ХХБ-ны Гүйцэтгэх захирлын орлогчоор томилогдон ажиллаж байна. 2002 онд Улаанбаатар эрдэм дээд сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжлээр, 2003 онд Удирдлагын академийг Бизнесийн удирдлага мэргэжлээр бакалавр, магистр зэрэгтэй төгссөн. АНУ-д мэргэжил дээшлүүлэн суралцсан. Банк санхүүгийн салбарт 20 дахь жилдээ ажиллаж байгаа банкир юм. Гүйцэтгэх захирлын орлогч: Сүхбаатар овогтой Баатар 2004 оноос Интер банк, УБХБ-нд мэдээлэл технологийн мэргэжилтэн, газрын захирлаар, 2019 оноос УБХБ-нд Дэд захирал, 2020 оны 6 сараас эхлэн ХХБ-ны Гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байна. 1989-1994 онд ОХУ, Новосибирскийн Цахилгаан холбооны дээд сургуулийг Радио холбооны инженер мэргэжлээр, 1996-2001 онд ШУТИС-КТМС-ийг Программ хангамжийн инженерээр тус тус төгссөн. Банк санхүүгийн салбарт 18 дахь жилдээ ажиллаж байгаа банкир юм. Гүйцэтгэх захирлын орлогч: Нямдорж овогтой Сэргэлэн 2015 онд СЭЗИС-ийг нягтлан бодох бүртгэл мэргэжлээр, 2016 онд Их британи улсын Оксфордын Брүүкийн их сургуулийг Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр бакалавр зэрэгтэй тус тус төгссөн. 2019 онд УБХБ-ны Гадаад харилцааны хэлтсийн захирал, 2019 оны 9 дүгээр сараас ХХБ-ны Олон улсын болон байгууллагын газрын орлогч захирал, Гадаад эх үүсвэрийн удирдлага, хяналтын хэлтсийн захирал, 2024 оны 06 дугаар сарын 06-наас Гүйцэтгэх захирлын орлогчоор томилогдон ажиллаж байна. Санхүүгийн удирдлага, хяналтын газрын захирал: Дуламжав овогтой Энхтуяа 1995 онд Санхүү, эдийн засгийн их сургуулийг Банк санхүүч мэргэжлээр бакалавр, 2018 оны Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч юм. 1996 оноос Ардын банканд Эдийн засагчаар ажлын гараагаа эхэлж, 1997 оноос Худалдаа, хөгжлийн банканд эдийн засагч, Санхүү тайлан бүртгэлийн хэтсийн захирал, Санхүүгийн удирдлага, хяналтын газрын орлогч захирал, 2019 оны 7 сараас Санхүүгийн удирдлага, хяналтын газрын захирлаар томилогдон ажиллаж байгаа банк, санхүүгийн 28 жилийн туршлагатай удирдах ажилтан юм. ХХБ-НЫ БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН СХЕМ ХХБ-НЫ БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН СХЕМ
📥 下载地址(文章结尾)
装机神器,可安装一切系统,纯净版,英文版,繁体版 ,精简版,原版等等等